Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
COP17: Хүн төвт хөгжлийн төлөөх нэгдсэн өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө

COP17-ийн Ногоон бүс дэх “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн асарт зохион байгуулсан “Хүн төвт өдөр” амжилттай болж өндөрлөлөө.

Энэ өдрийн үйл ажиллагаанд Монгол Улсын гавьяат уурхайчин, Монгол Улсын Зөвлөх инженер Ч.Цогтбаатар уригдаж “Хүн төвт тогтвортой уул уурхайн ирээдүйн чиг хандлага” сэдвээр хаалтын илтгэлийг тавьсан юм.

Өдрийн турш өрнөсөн хэлэлцүүлгүүдээр уул уурхай, орон нутгийн хөгжил, байгаль орчны хариуцлага, нөхөн сэргээлт, уурхайн хаалтын менежмент зэрэг асуудлыг төр, хувийн хэвшил, орон нутгийн төлөөлөл хамтдаа хэлэлцэж, шийдэл, сайн туршлагаа хуваалцлаа.

Байгалийн баялгийг зөвхөн өнөөдрийн өгөөжөөр бус, хүний хөгжил, орон нутгийн ирээдүй, хойч үед үлдэх үнэ цэнээр хэмжих нь чухал билээ.

Хариуцлагатай уул уурхай

Хүн төвтэй хөгжил

Тогтвортой ирээдүйн төлөө.