Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
COP17: “Хүн төвт уул уурхайн хаалтын бодлогын хэрэгжилт”-ийг хэлэлцэж байна

COP17-ийн Ногоон бүс дэх “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн нэгдсэн асарт “Эрдэнэс Алт Ресурс” ХХК “Хүн төвт өдөр”-ийн үндсэн хоёр дахь хэлэлцүүлгийг “Хүн төвт уул уурхайн хаалтын бодлогын хэрэгжилт” сэдвээр зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгээр уул уурхайн хаалтыг зөвхөн олборлолтын төгсгөл бус, орон нутгийн иргэдийн амьдрал, ажлын байр, байгаль орчны нөхөн сэргээлт, цаашдын тогтвортой хөгжлийг хамтад нь төлөвлөх бодлогын асуудлыг хөндөж байна.

Хэлэлцүүлгийг Мерит төслийн зөвлөх Р.Алтангэрэл модератороор удирдаж, Салхитын уурхайн хаалтын менежментийн талөвлөгөөний Нийгэм, жендэрийн зөвлөх, Ph.D Ц.Бүжидмаа, “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн “Салхит” УБҮ-ийн захирал Ч.Болдбаатар, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг дарга Б.Энхтуяа, орон нутгийн иргэдийн төлөөлөл Ш.Лхагвадорж нар оролцож, байр сууриа хуваалцаж байна.