Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
COP-17: “Хүн төвт өдөр" уурхайн хаалтын бодлого, эрх зүйн орчныг хэлэлцлээ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP17-ийн хүрээнд “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-аас зохион байгуулж буй “Хүн төвт өдөр” арга хэмжээний эхний хэлэлцүүлэг “Хүн төвт уул уурхайн хаалтын бодлого, эрх зүйн орчин” сэдвээр өрнөлөө.

Хэлэлцүүлгийг “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн Төсөл судалгааны газрын захирал Б.Ачитсайхан модератороор чиглүүлэн явууллаа. Панелистаар: * Р.Лхагвабаяр – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх * А.Адилбиш – Жендерийн Үндэсний хорооны Ажлын албаны дарга * Г.Сурахбаяр – Салхитын мөнгө-алтны уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөний зөвлөх багийн хууль, эрх зүйн зөвлөх * Г.Мөнхжин – “Степ голд” ХХК-ийн Байгаль орчны менежер * Д.Сугир – Орон нутгийн иргэдийн төлөөлөл нар оролцож, уурхайн хаалтыг зөвхөн олборлолт дууссаны дараах техникийн ажил бус, хүн, орон нутаг, байгаль орчин, нийгмийн асуудлыг цогцоор нь авч үзсэн бодлого байх шаардлагатай талаар байр сууриа илэрхийллээ.

Хэлэлцүүлгээр уурхайн хаалтын бодлого, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хаалтыг уурхайн үйл ажиллагааны эхнээс төлөвлөх, нөхөн сэргээлтийн хариуцлагыг тодорхой болгохын зэрэгцээ орон нутгийн иргэдийн дуу хоолой, жендерийн тэгш оролцоо, хаалтын дараах амьжиргаа, газар ашиглалтыг төлөвлөлтийн салшгүй хэсэг болгох асуудлыг хөндлөө.

Түүнчлэн Салхитын мөнгө-алтны уурхайд Канадын MERIT төслийн хүрээнд боловсруулсан уурхайн хаалтын менежментийн жишиг төлөвлөгөөний туршлага, бодлого, эрх зүйн орчны талаар хэлэлцүүлэгт онцлон ярилцав.

Ийнхүү төр, олон улсын байгууллага, уул уурхайн компани, мэргэжлийн зөвлөх болон орон нутгийн иргэдийн төлөөллийг нэг дор оролцуулсан эхний хэлэлцүүлэг нь уурхайн хаалтын бодлогыг зөвхөн газар нөхөн сэргээх асуудлаар хязгаарлах бус, “уурхай хаагдсаны дараа тухайн орон нутагт юу үлдэх вэ?” гэсэн хүн төвт асуудлыг ярилцсанаараа онцлог байлаа.