Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
COP17: “Эрдэнэс алт ресурс” ХХК "Хүн төвт уул уурхайн бодлого"-оо танилцуулж байна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP17-ийн 2 дахь өдөр. “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-аас зохион байгуулж буй “Хүн төвт өдөр” арга хэмжээ Ногоон бүст эхэллээ.

Арга хэмжээг нээж “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ууганбаяр үг хэлж, уул уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг зөвхөн техникийн болон байгаль орчны асуудал бус, орон нутгийн иргэдийн оролцоо, амьжиргаа, хаалтын дараах газар ашиглалттай цогцоор нь авч үзэх шаардлагатайг онцоллоо.

“Хүн төвт өдөр”-ийн хүрээнд уул уурхайн салбар дахь орон нутгийн зөвшилцөл, хүн төвт уурхайн хаалтын бодлого, эрх зүйн орчин, нөхөн сэргээлт ба хаалтын менежмент, олон талт оролцоо, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, газар ашиглалтын асуудлаар мэргэжлийн илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөж байна.

“Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн Салхитын мөнгө-алтны ордод Канадын MERIT төсөлтэй хамтран уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төсөл хэрэгжүүлж буй туршлагаа бий. Тус төсөл нь уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг эртнээс төлөвлөх, нөлөөлөлд өртөх орон нутгийн иргэдийн оролцоог хангах замаар хариуцлагатай уул уурхайн сайн жишгийг бий болгоход чиглэсэн юм.

Ийнхүү “Эрдэнэс Алт Ресурс” ХХК COP17-ийн хүрээнд “Уурхай хаагдсаны дараа орон нутагт юу үлдэх вэ?” гэсэн чухал асуудлыг хөндөж, уурхайн хаалтын төвд зөвхөн газар, байгаль орчин бус хүн, орон нутгийн ирээдүй байх ёстой гэсэн агуулгаар “Хүн төвт өдөр”-ийг зохион байгуулж байна.