Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Б.Даваадалай: Төрийн өмчит уул уурхайн компаниуд хариуцлагатай уул уурхайгаас сэргэсэн экосистемийг бий болгох зорилт тавьж буй

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Ногоон бүсэд “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн асар дахь үйл ажиллагааны нээлт боллоо.

Ногоон бүсэд “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн харьяа “Багануур” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс ҮТП” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-иуд байгаль орчинд ээлтэй ногоон шийдэл, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ олон нийтэд танилцуулж байна.

Уул уурхай гэдэг зөвхөн газрын хэвлийн баялгийг олборлох тухай ойлголт биш. Баялгийг хариуцлагатай ашиглаж, байгальд учруулсан нөлөөллийг бууруулж, доройтсон газрыг нөхөн сэргээж, үр өгөөжийг нь ирээдүй хойч үедээ өвлүүлэх нь бидний үүрэг гэж “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.

Нэгдлийн хэмжээнд тогтвортой хөгжлийг түүчээлэн экосистемийг сэргээж, уул уурхайн нөхөн сэргээлтээс урт хугацааны ногоон хөрөнгө оруулалт руу шилжихийг зорьж байна.