Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК том сегментийн “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарлаа

“Эрдэнэс алт ресурс” ХХК 2025 онд улс, орон нутгийн төсөвт нийт 77.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлснээр том сегментийн “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарлаа. Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, улс орныхоо их бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, төсвийн орлого бүрдүүлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг өндөр үнэлсэн уг шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал гардуулав. Тус компани Салхитын мөнгө-алтны ордыг ашиглах 2021 онд батлагдсан Техник, эдийн засгийн үндэслэлээр тооцоолсон төлөвлөгөөгөө өнөөдрийн байдлаар даруй 200 гаруй тэрбум төгрөгөөр давуулан биелүүлээд байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсний дагуу Монголын татварын алба 27 дахь жилдээ энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж шударгаар татвараа төлсөн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2026.05.04/ Төрийн ордонд болсон юм. Энэ жилийн Татвар төлөгчдийн өдрөөр Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ-10”, том, дунд, жижиг, бичил сегмент тус бүрээс 10, нийт 50 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулсан байна.