Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
УУРХАЙН НИЙТ АЖИЛЧДАД “СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Орчин цагийн хүний нөөцийн менежмент нь аливаа байгууллагын ажилтныг сэтгэл зүйн хувьд тайван, тогтвортой ажиллуулах замаар бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн байдаг.

O.B Mind сэтгэл зүйн төвөөс уурхайн нийт ажилтнуудыг хамруулж, сэтгэцийн эрүүл мэндийг оношлох, ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө өглөө. Энэхүү хөтөлбөрийн сургалт болон оношилгоог хамтад нь 2024 оны 08-р сарын 17 болон 18-ны өдрүүдэд уурхай дээрх ажлын байранд амжиллтай явуулсан бөгөөд ажилчид сэтгэл ханамж өндөр байсан. Энэ нь ажилчдын цалин, хөлс, орчин, хангамж зэргээс илүү сэтгэл зүйн эрүүл мэндийг нь хамгаалах, дэмжих хөгжүүлэх хэрэгцээ нэн шаардлагатай байгааг харуулж байна.

Энэхүү хөтөлбөрт хамаарах ажлын хүрээнд нийт ажилтан эцэг, эх хүүхдийн харилцаа, бусдыг ойлгох, мэдрэх чадвараа нэмэгдүүлэн хүмүүсийн хэрэгцээ шаардлага үзэл бодлыг мэдэж авах, ойлгох, өөрсдийн зан харилцаанд хэрхэн хариу үйлдэл үзүүлж болохыг таньж мэдэх өөртэйгөө харилцах харилцаа өрх бүл, гэр бүлийн гишүүдтэйгээ харилцах харилцаа, байгууллага, хамт олны харилцаа, нийгмийн харилцаа зэрэг сэдэв агуулгатай сургалтад хамрагдан сургалтын дараа сэтгэл зүйн оношилгоонд хамрагдсан бөгөөд “O.D mind сэтгэл зүйн төв”-ийн багийн гишүүд оношилгооны асуулгын боловсруулалтыг 5-7 хоногийн дотор хүн бүрийн сэтгэл зүйн тайланг бэлэн болгож ганцаарчилсан зөвлөгөөг өглөө.