Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын бүсэд 21 мянган мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 онд Орхоны хөндийд Шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасны дагуу бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслол 2025 оны зургаадугаар сарын 15-нд болж, “Эрдэнэс Монгол” нэгдэл бүрэлдэхүүн компаниудынхаа хамт оролцлоо.

Тус бүтээн байгуулалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК гацуур, нарс, шинэс, голт бор, монос, хайлаас, улиас зэрэг нийт 21,919 мод тарьж хувь нэмрээ оруулсан юм.

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын 30 хувь нь ногоон байгууламж байх төлөвлөлтийн дагуу “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд 778 га талбайд 536,000 ширхэг мод тарих үүрэг, амлалт авснаас сүүлийн гурван сарын хугацаанд 330,000 мянган мод тарьж, “Хариуцлагатай уул уурхай - Ногоон бүс”-ийг амжилттай байгуулаад байна.

Хариуцлагатай уул уурхай хөгжиж, эх дэлхий, байгаль орчноо хамгаалах ариун үйлс бүхэн дэлгэрэх болтугай.