Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Тэтгэврийн зээлгүй иргэдэд олгох нэг сая төгрөгийг өнөөдрөөс шилжүүлж эхэллээ.

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөгийг өнөөдрөөс /2021.05.21/ эхлэн ахмадуудын тэтгэвэр авдаг данс руу шилжүүлж эхэллээ. Төрийн банкнаас тэтгэврээ авдаг ахмадуудын мөнгө өнөөдрөөс шилжиж эхэлсэн байна.  

Тэтгэврийн зээлгүй болон нэг сая төгрөгөөс бага зээлтэй байсан нийт 216 мянган иргэнд 216.2 тэрбум төгрөг олгох санхүүжилтийг “Эрдэнэс Монгол”-ын охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” компани Салхитын мөнгөний ордын баялгийг олборлон босгосон билээ.  Энэ санхүүжилтийг “Эрдэнэс силвер ресурс” компани Монголбанк руу шилжүүлсэн бөгөөд Төв банк арилжааны банкууд руу дамжуулж, тэндээс ахмадуудын тэтгэвэр авдаг данс руу шилжих юм байна. 

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ-аар 2020 оны нэгдүгээр сард баталснаар хоёрдугаар сард нь ахмадуудын 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэсэн билээ. Харин зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгосон нь одоо мөнгөжиж, ахмадуудын дансанд шилжиж буй юм.