Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй “Монгол Улс Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь” MERIT төсөл нь “Эрдэнэс Монгол” группийн харьяа “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг загвар байдлаар боловсруулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэхүү Уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийг үндэсний, аймгийн болон сумын түвшний бүх Оролцогч талуудын хамтын ажиллагаанд суурилан хэрэгжүүлж байгаа юм.
Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн хүрээнд иргэдэд мэдээлэл өгөх “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК болон MERIT төслийн баг Дундговь аймгийн Гурвансайхан сумын “SSS цогцолборт есдүгээр сарын 28-29-нд зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр нээлтээ хийсэн тус арга хэмжээнд Дундговь аймгийн Засаг даргын Орлогч М.Анхбаяр, MERIT төслийн Суурин төлөөлөгч Женнифер нар үг хэлж, “Cи Пи Пи Энвайронмэнтал”-ийн Зөвлөх Майк Посентэ, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Байгаль орчны мэргэжилтэн Г.Анх-Амгалан нар Салхитын жишиг төсөл болон Салхитын уурхайн талаар тус тус танилцуулга хийлээ.
Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр “Уурхайн хаалтын төлөвлөгөө нь уурхай хэрхэн байгуулагдаж, үйл ажиллагаа нь ямар төлөвлөлттэй явагддаг вэ, нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэд энэ талаар ямар санал бодолтой байдаг вэ гэдгийг бид сонсож, мэдээллээ солилцох хүсэлтэй байна. Иргэд та бүхэн эндээс мэдэхийг хүсч байгаа бүх мэдээллээ аваарай” хэмээн онцолсон юм.
Үүний дараа MERIT төслийн Суурин төлөөлөгч Женнифер “Канад улс бол уул уурхайн хариуцлагаараа олон улсад тэргүүлдэг. MERIT төслийн хувьд маш туршлагатай Канадын зөвлөхүүдийг Монгол Улсад авчирсан юм. Тэд уул уурхай болон байгаль орчны холбогдох яам, орон нутгийн захиргааны байгууллагууд, нутгийн иргэд зэрэг бүлгүүдтэй хамтран ажиллаж, сайн туршлагаа хуваалцаж байна" хэмээн тодотголоо. Тэрээр, Монгол Улсад жишиг болохуйц уурхайн хаалтыг эрт үе дээр нь төлөвлөх, хэрэгжүүлэх нь чухал. Өнөөдрийн арга хэмжээ энэ талаар мэдээлэл өгч байгаагаарай ихээхэн чухал ач холбогдолтой" гэлээ.
Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн зорилгыг Жишиг төслийн үйл ажиллагаа, шийдвэр гаргалтын талаар мэдээлэл хүргэх, нөлөөлөлд өртөж буй орон нутгийн иргэд, бусад оролцогч, нөлөөлөлд өртөж буй малчид, иргэдтэй эерэг харилцаа тогтооход чиглэж байгааг зохион байгуулагчид онцолж байна. Мөн нутгийн оролцогч талуудаас “уламжлалт мэдлэг, соёл”-ын талаар иргэд мэдээлэлтэй болж, нөлөөлөлд өртөж буй иргэд, малчид төсөлд оролцох, хамтрах итгэлцэл үүсэх нь энэ удаагийн нээлттэй өдөрлөгийн гол үр дүн гэж хэлж болно.
Тус өдөрлөг нь Бүлгийн хэлэлцүүлэг I-нөлөөлөлд өртөж буй иргэд буюу Чулуут багийн малчид, Бүлгийн хэлэлцүүлэг II-эмэгтэйчүүд ба зорилтот бүлгийн төлөлөөгчид гэсэн сэдвээр өрнөх юм. Чиглүүлэгчээр МERIT төслийн мэргэжилтэн Р.Эрдэнэчимэг, эрх зүй, техникийн зөвлөх М.Сурахбаяр нар ажиллах юм.
Жишиг төсөл хэрэгжүүлэх болсон нь Монгол улсын Засгийн газар, төсөл хэрэгжүүлэгчид, нөлөөлөлд өртөж буй нутгийн иргэд “Хариуцлагатай уурхай”-н хамгийн чухал хөшүүрэг болох уурхайн хаалт ба нөхөн сэргээлтийн төлөвлөлт, түүний гүйцэтгэлд өндөр ач холбогдол өгнө гэдгийг төслийнхний зүгээс тайлбарлаж байгаа юм. Уурхайн хаалтын менежмент нь Монгол Улсын хувьд шинэ туршлага гэдгийг тодотгоё. Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө гэдэг нь хаалтын дараах тогтвортой газар ашиглалт, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, эцсийн үр өгөөжийг сайжруулахад чиглэгдсэн уурхайн дэд бүтцийн байгууламжийг татан буулгах, нөхөн сэргээх, мөн орчны хяналт-шинжилгээ хих зэрэг цогц үйл ажиллагаа юм.
Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Дундговь аймгийн ЗДТГ, тус аймгийн Байгаль, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн Хяналтын газар, Гурвансайхан сумын ЗДТГ, ИТХ, Чулуут багийн иргэд, малчид олноор оролцож байна.
Эх сурвалж: Эрдэс Баялгийн Тойм