Үйл ажиллагаа
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ

Эрдэнэс Силвер Ресурс ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, стандартуудад онцгой анхаарч ирсэн бөгөөд OHSAS 18001 стандартын шаардлагад нийцсэн удирдлагын тогтолцоотой  уул уурхайн үндэсний үйлдвэрлэгч болохын тулд зорилго зорилтоо тодорхойлж хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.

Компаний гүйцэтгэх захирлын 2020 оны 1дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 тоот тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийг томилон ажиллуулж байгаа бөгөөд тус зөвлөлийн үйл ажиллагааг идэвхитэй, үр дүнтэй байлгахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах болно.