Human resources
Маркшейдер ажилд авна
Гүйцэтгэх үндсэн үүрэг
  • Уурхайн хил, хязгаар, хэмжээ, хэлбэр, мөрөгцөгүүд, хаягдлыг овоолго, нүүрсний агуулах, уурхайн замуудад маркшейдерийн багаж ашиглан хэмжилт хийх
  • Тэсэлгээний цооногийн өрмийн цооногийн хязгаар болон шавыг тавих, тогтоох
  • Хийгдэж байгаа ажлуудын түвшинг гаргаж уулын мастер болон тоног төхөөрөмжийн операторуудад өгөх
  • Уурхайн зам мөрөгцөгүүд, карьерын ханын налалт, овоолгын хэмжилт хийх, шав тэмдэг тавих
  • Хаягдал болон хүдрийн мөрөгцөгүүдэд өдөр бүр, долоо хоног, сар тутмын хэмжилтүүдийг хийж уулын ажлын төлөвлөлт, зураглал оновчтой эсэхэд хяналт тавих
  • Ил уурхайн хэмжигдэхүүнүүдийн төрөл бүрийн үзүүлэлтүүдийг тооцож гаргах, маркшейдерийн өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийснээр геоморф болон толографын байрлал, хэлбэр, өндрийг тооцоолох
  • Уул уурхайн ЭМААБО-ны талаар мэдлэгтэй байх
Ажлын байранд тавигдах шаардлага 
  • Уул уурхайн маркшейдер инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Идэвхитэй үйл ажиллагаатай уурхайд 5-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Геодезийн хэмжилтийн багаж хэрэгслийг бүрэн ашигладаг байх
  • Компьютерийн хэрэглээний болон мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай / Microsoft Office, Minex, Talpac, Datamine/
  • Маркшейдерийн хэмжилтийн багаж хэрэгслийг бүрэн ашигладаг байх
  • Хөдөө орон нутагт ажиллах боломжтой
Бүрдүүлэх материал
  1. Төрийн албан хаагчийн анкет
  2. Иргэний үнэмлэхний эх хувь хуулбарын хамт
  3. Боловсролын гэрчилгээ эх хувь хуулбарын хамт
  4. Цээж зураг /1 хув/
Шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Захиргаа, удирдлагын албаны хүний нөөцийн мэргэжилтэнд авчирч өгөх эсвэл hr@erdenessilver.mn хаягаар холбогдох материалаа явуулна уу. 
 
Дэлгэрэнгүй мэдээллийг 99910808 утсаар авна уу.
Анкет авах сүүлийн огноо: 2020-01-16