Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
"Эрдэнэс алт ресурс" ХХК "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян"-нд нэгдлээ

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриан дор “Эрдэнэс алт ресурс” ХХК нь хууль, дүрэм журмын хэрэгжилтийг хангаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтуудыг тогтмол зохион байгуулан нийт ажилтнуудаа эрүүл, аюулгүй ажиллуулахад анхааран ажиллаж Монголын цахим институттэй 2 дахь жилдээ хамтран ажиллаж нийт ажилтны хамрагдвал зохих ХАБЭА-н сургалтыг 2024.03.15-2024.04.01-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Зорилго: Аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н суурь болон хууль эрх зүйн ойлголтыг өгөх.

Сургалтын төгсгөлд хөтөлбөрт орсон сэдвүүдтэй холбоотой асуудлаар ярилцлага хийж оролцогчдын санал бодлыг сонсож сонирхсон асуултуудад хариулсан. Сургалтад оролцсон ажилтнуудын дүгнэж байгаагаар сургалт цаг үеэ олсон, оновчтой сэдвүүд сонгон авсан, үр дүнтэй сургалт болсон гэж үзэж байна.

Цаашдаа сургалтыг тогтмолжуулах, мэргэшсэн сургалтыг түлхүү явуулах, ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бусад сургалтуудыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.